Энэхүү нууцлалын мэдэгдэл нь Start Live Casino вэбсайтын зүгээс хүвийн болон бусад мэдээллийг ашиглах асуудалд хэрэглэгдэнэ

Дараах зорилгоор Start Live Casinoгийн хэн нэгэн ажилтан нь таны өгсөн мэдээлэл болон бусад тантай холбоотой мэдээллийг өөрийн багийн дотор болон зөвлөхүүддээ түгээж ашиглаж болно.

Дараах мэдээллүүдийг бид хадгалж болно

  • Таны ирүүлсэн бидний вэбсайт дахь мэдээлэл;
  • Бидний бүтээгдэхүүн үйлчилгээ, агууламжтай таны харилцсан тухай мэдээлэл;
  • Бусад байгууллагуудын танаас авсан зөвшөөрлийн дагуу бидэнд өгсөн таны тухай мэдээллүүд;
  • Таны хэрэглэсэн үйлчилгээ болон манай бүтээгдхүүнүүдтэй холбоотой комментууд, байршуулалтууд, бодит тоглоомын програмууд,  түүнд хэрхэн  нэвтэрсэн, харсан, хуваалцсан болон холбогдсон талаарх мэдээлэл;
  • Start Live Casinoгийн агууламж, бүтээгдэхүүн болон үйлчилгээ болон сонгогдсон гуравдагч этгээдийн агууламж, бүтээгдэхүүн болон үйлчилгээний талаар таны ашигласан төхөөрөжөөс цуглуулсан мэдээлэл;
  • IP хаяг / Энэ нь тоонууд байх бөгөөд интернет дэх ямар нэгэн сүлжээний төхөөрөмж болон таны төхөөрөмжийг вэбсайттай холбогдоход хэрэглэгддэг/ болон байршилын тухай мэдээлэл;
  • Таны Start Live Casinoгийн агууламж, бүтээгдэхүүн болон үйлчилгээг авахын тулд ашигласан төхөөрөмжийн техникийн мэдээлэлийг, жишээ нь оношлогоо болон мэдээллийн урсгал гэх мэт

Таны мэдээллийг бид хэрхэн ашиглах болзошгүй вэ

 

Таны мэдээллийг ашигласнаар бид танд контент, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хувийн зөвөлгөө болон ерөнхий дансны менежментийн талаар мэдээлэл өгөхөөс гадна бид таны мэдээллийг дараах байдлаар ашиглаж болно:

  1. Хяналт, контент сайжруулалт болон хамгаалалт, бүтээгдэхүүн болон үйлчилгээ, өөрсдийн төлөөлөгч, бизнесс хамтрагчтай бидний санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний сайжруулалт болон  шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд.
  2. Бид таны мэдээллийг кредит тодорхойлолт, залилангаас хамгаалах байгууллага болон бусад компаниудад кредит шийдвэр, залиланг илрүүлэх, хамгаалах, өр барагдуулах зэрэг зорилгоор өгч болно.
  3. Бид таны мэдээллийг Камбоджийн Хаант Улсаас гадна байрлах дата процессорт шилжүүлж болно. Гэхдээ бид мэдээлэл дамжуулалтыг зохих хэмжүүр ба удирдлага, дата хамгаалах хууль, дүрмийн дагуу гүйцэтгэх болно.
  4. Хэрэв худал болон буруу мэдээлэл өгсөн нь луйврийн шинжтэй нь батлагдвал бид мэдээллийг луйвраас хамгаалах байгуулагад дамжуулах болно.  Хууль хэрэгжүүлэх байгууллагууд энэ мэдээлэлд мөн нэвтэрч болно. Бид болон бусад байгууллагууд луйвраас хамгаалах болон мөнгө угаахаас сэргийлэх зорилгоор таны мэдээллийг ашиглаж болно. Тухайлбал : зээл болон зээлтэй холбоотой гаргасан өргөдлийг шалгахад, зээл болон зээлтэй холбоотой дансыг удирдахад, зээл төлүүлэхэд, даатгалтай холбоотой аливаа асуудлаар гаргасан гомдлыг шалгахад, эсвэл ажилд орох өргөдөлийг шалгахад. Бид болон бусад улсын байгууллагууд луйвраас хамгаалах байгууллагаар бүртгэгдсэн мэдээлэлд нэвтэрч болно.
  5. Зах зээлийн судалгааны зорилгоор
  6. Хууль дүрэм, журмыг хэрэгжүүлэх шаардлага гарсан тохиолдолд, өөрийн болон гуравдагч этгээдийг эрхийг хамгаалах, луйвар болон бусад гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, үндэсний аюлгүй байдалтай холбоотой асуудлаар.
  7. Энэхүү нууцлалын бодлогод заасан зорилгоор ашиглахад нь бид таны мэдээллийг өөрийн бизнесийг уламжилж авч байгаа хүнд дамжуулан өгч болно.
  8. Таны сонгосон контент, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хэрэв та хүссэн бол бид танд тодорхой хуваариар мэдээлэл өгөх боломжтой.
  9. Танд шууд маркетинг явуулах зорилгоор итгэлтэй бизнес түншүүдийн мэдээг зэргийг илгээх. Үүнд шуудангаар, утсаар, имейлээр, мессежээр явуулж буй бидний болон бидний түншүүдийн контент, бүтээгдэхүүн, үйлчилгээ, арга хэмжээ, тусгай саналуудын талаар мэдээллүүд байна. Мөн зарим тохиолдолд манай үйлчлүүлэгч байхаа болисон ч таныг хүссэн тохиолдолд тодорхой хугацаагаар мэдээлэл явуулна.
  10. Тохируулсан сурталчилгааг хүргэх зорилгоор. Хэрэв та хүсвэл Бид таны талаар мэдээллүүддээ үндэслэн танд тохиромжтой танд хамааралтай байж болох мэдээллүүдийг хүргүүлнэ.
    1. “Unsubscribe” линкийг дарж и-мэйл маркетингийн мэдээлэл биднээс хүлээж авахгүй байж болно.

Старт Лайв Казинотой холбогдож дэмжлэг авах

  1. Энэхүү нууцлалын мэдэгдэлийн талаар асуулт болон коммэнт байгаа бол эсвэл бидэнд байгаа таны мэдээллийн хуулбарыг авахыг хүсэж байгаа бол manager@startlivecasino.com хаяганд гарчиг нүдэнд  “SLC Privacy Policies” гэж бичээд явуулаарай.
  2. Хэрэв та өөрийн мэдээллийг шинэчлэсэн, сайжруулсан болон засвар хийсэн бол бидэнтэй 088 780 0089 (болон хэрэв гадаадаас залгаж байгаа бол +855 88 780 0089 ) дугаарын утсаар холбогдох болон Wechat аппликэйшний Startlivecasinocn хаяганд мэдээлж байна уу.

Бид энэ Нууцлалын бодлогод өөрсдийн хүсэлтээр хүссэн цагтаа өөрчлөлт хийж болно. Өөрчлөлт хийвэл тэр даруй вэбсайтад тавигдаж хүчин төгөлдөр болох бөгөөд бид өөрчлөлтийн талаар таньд тусгайлан мэдэгдэхгүй байж болно. Иймд та манай веб хуудсанд нэвтэрч байхдаа аливаа өөрчлөлтийн талаар мэдээлэл байгаа эсэхийг шалгаж байгаарай.

Та аливаа өөрчлөлтийн талаар мэдээлэлтэй байх үүргийг хүлээж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Та ямар нэг өөрчлөлт гарсанаас хойш манай веб хуудсыг үргэлжлүүлэн хэрэглэж байвал та уг өөрчлөлтийн талаар мэдээлэл авсан, уншсан эсэхээс үл хамааран өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзнэ (бидний танд мэдээлсэн эсэхээс үл хамаарна). Хэрэв та аливаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байвал бидний веб хуудас болон үйлчилгээг хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Энэхүү Нууцлалын мэдэгдлийг 2016 оны 8 дугаар сарын 6-нд шинэчилсэн.